socialwork

Харанхуйг зүхэхээр нэг ч гэсэн лаа асаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах арга зүй

2011-11-19 09:46

Õүний бие организмын нэг л эрхтний үйëажиллагаа гэмтсэнээс үүсдэг. Жишээ нь: Зөвхөн сонсголын эрхтний үйл ажиллагаагэмтэх. Гэсэн хэдий ч сонсголын эрхтэн гэмтэхэд сонсох мэдрэхүй алдагдахын зэрэгцээ хүүхдийн хэл ярианы хөгжил хязгаарлагдах буюу бүрмөсөн алдагдахад хүргэж, тухайн хүүхдийг тусгай сургалтаар, туслах хэрэгслийн тусламжтайгаар хэл ярианд сургадаг.

Цаашлаад хэл ярианы хөгжлийн хоцрогдлоос шалтгаалаад сэтгэц, танин мэдэхүйн үйл ажиллагаа, ялангуяа сэтгэхүйн хөгжилд сөрөгөөр нөлөөлдөг. Ингэж хөгжлийн анхдагч бэрхшээл нь хоёрдогч, гуравдагч хоцрогдлыг үүсгэж, хоцрогдлууд нь анхдагч бэрхшээлээгүнзгийрүүлж байда

Хөгжлийн давхар буюу хүнд бэрхшээл гэдэг нь:

            Àнхдагч бэрхшээл нь хүний биеийн хоёр буюу хэд хэдэн эрхтний үйл ажиллагааг хамарсан, түүнээс үүдээд хөгжлийн дагалдах хоцрогдлууд, бэрхшээлүүд үүссэн байдлыг хэлнэ. Жишээ нь: Хараа болон сонсголын давхар бэрхшээлтэй, хараа болон хэл ярианы давхар бэрхшээлтэй, хараа болон хөдөлгөөний давхар бэрхшээлтэй, сонсгол болон оюун ухааны давхар бэрхшээлтэй гэх мэт.

 

“Хөгжлийн давхар бэрхшээл” гэдэг нэр томъёонд тодорхой нэгэн бэрхшээлийг авч үзэх боломжгүй бөгөөд бэрхшээлийг сэргээн засах ажлыг зөв зохион байгуулахын тулд аль эрхтний үүрэг нь илүү ихээр алдагдсан, гэмтсэн, ямар шалтгаанаар, хэзээ үүссэн гэдгийг тодорхойлох шаардлагатай. үзэх боломжгүй бөгөөд бэрхшээлийг сэргээн засах ажлыг зөв зохион байгуулахын тулд аль эрхтний үүрэг нь илүү ихээр алдагдсан, гэмтсэн, ямар шалтгаанаар, хэзээ үүссэн гэдгийг тодорхойлох шаардлагатай.

 Сурган- сэтгэл зүйн үүднээс судлахдаа:

            Хүүхдэд илрэх бэрхшээлүүдийн түвшинг тодорхойлж, түүний аль нь хүүхдийн

хөгжилд илүү нөлөөлж буйг тэмдэглэх.

Хөгжлийн бэрхшээл үүссэн цаг хугацааг тодорхойлох /зэрэг юмуу өөр өөр

хугацаанд илэрсэн/, төрөлхийн буюу олдмол гэдгийг

 Хүүхдийн õºãæëèéí бэрхшээлийг:

1. Төрөлхийн болон эрт илэрсэн хүнд бэрхшээл

2. Сургуулийн өмнөх насанд илэрсэн хүнд гэмтэл /төрөлхийн мөртлөө энэ

насанд илэрсэн буюу олдмол/

3. Идэр, залуу, өтлөх насанд олдсон согогууд гэж ангилдаг.

Мөн хүүхдэд илэрдэг хөгжлийн давхар бэрхшээлийг нийгмийн дасан зохицлоор нь

үндсэн 2 зэрэгт хуваадаг

1. Оюун ухааны болон бие махбодын хувьд цаашид хөгжих боломжтой хүүхэд

2. Оюуны хоцрогдол буюу хомсдолтой /Төв мэдрэлийн системийн хүнд

гэмтэлтэй/ хүүхэд гэж ангилдаг боловч энэ 2 бүлгийн хүүхдэд томчуудын хайр, халамж, мэргэжлийн тусламж, дэмжлэгадилхан шаардагддаг.

Хөгжлийн давхар бэрхшээлтэй хүүхдийн бие махбодийн болон согогийн түвшинг

зөв тогтоож, эмнэлгийн болон сэргээн засах тусламжийг хүүхдийн онцлогт нь тохируулж

үзүүлэхийн тулд эмнэлэг- сурган-сэтгэл зүйн үүднээс цогцоор нь оношлох шаардлагатай

 Хөгжлийн давхар бэрхшээл үүсэх шалтгаан:

Хүүхдэд тохиолдох хөгжлийн давхар бэрхшээлийн шалтгааныг зөв тогтооход эцэг

эхчүүдэд бүхэл бүтэн мэдээлэл шаардагдах боловч өвчний шалтгааныг тогтоосноор хэн

нэгнийгээ буруутгахад бус, тухайн хүүхдийг эмчлэх, бэрхшээлийг нь сэргээн засах,  сургах,хүмүүжүүлэх ажлыг зөв зохион байгуулах буюу дараагийн хүүхдээ эрүүл төрүүлэхэд чухалач холбогдолтой.

 Хүүхэд дөнгөж төрсний дараа ихэвчлэн нэг согог нь илэрдэг бөгөөд хэсэг хугацааны дараа хоёрдогч, гуравдагч согогууд гарч ирдэг. Жишээ нь: Төрөлхийн харааны согог нь хүүхдийг төрсний дараа илэрдэг бөгөөд сонсголын бэрхшээлийг нь зөвхөн хүүхдийн хэл ярианы хөгжлийн хоцрогдлоор илрүүлдэг. Иймээс хүүхдийн хөгжлийн давхар бэрхшээлийг эрт үед оношлоход хүндрэлтэй байдаг.

Хөгжлийн давхар бэрхшээл үүсэх шалтгаануудын аль нь голлох үүрэг гүйцэтгэж байгаагаас хамааран:

·         Нэг согог нь удамшлын, нөгөө нь гадны хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн.

·         Согогууд нь өөр өөр удамшлын хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн, бие биенээсээ õамааралгүй

·    ñогогууд нь нэг удамшлын өвчин болон хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн хэдий ч өөр өөр шинж тэмдгээр илэрдэг

 

·        Согогууд нь янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр илэрч, бие биенээсээ хамаардаггүй.

 

·        Согогууд нь гадны  хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн гэж ангилдаг.

 

Сүүлийн жилүүдэд бага насандаа оношлогдсон хөгжлийн давхар бэрхшээлтэй

хүүхдийн шалтгааныг авч үзвэл эхийн жирэмсэн болон төрөх үеийн хүндрэлүүд, дутуу

төрөлт, хүүхэд эхийн хэвлийд байхдаа болон төрсний дараа менингит, менингоэнцефалит

зэрэг халдварт өвчнөөр өвдсөн, хараа, сонсгол, мэдрэлийн системийн удамшлын эмгэгүүд þì.

Óäàìøëûí õ¿íä áýðõøýýëèéí õýëáýð:

Ø  Äàóíû ñèíäðîì

Ø  Ìàðøèëëûí ñèíäðîì

Ø  Âèëüäåðâàíêèé ñèíäðîì

Ø  CHARGE- ñèíäðîì

Ø  HOPPU-ñèíäðîì 

 

Дауны синдром- Энэ нь хүүхдийн 21-р хос хромосомд өөрчлөлт орсон бөгөөд хамгийн элбэг тохиолддог, танихад хялбар өвчин юм. Энэ өвчний шинж тэмдэг нь: оюун ухааны хомсдол, булчингийн сулрал, толботой арьс, онигор, солир нүд, зузаан уруул, өргөн хэл, гадар чихний гаж хөгжил, гарын алганы хөндлөн зураас, чигчий хуруу үзүүрээрээ бүдүүрсэн, нугаларсан хүзүүтэй байдаг. Эдгээр хүүхдүүд нь хугацаандаа боловч ялигүй жингийн алдагдалтай төрдөг /3000 гр - 3300 гр /, дотор эрхтнүүдийн хувьд зүрхний гажиг, ходоод гэдэсний болон шээсний замын өвчин илэрдэг.

Дауны өвчтэй хүүхдүүдийн дийлэнх хувь нь оюун ухааны янз бүрийн бэрхшээлтэй байдаг бөгөөд үүнээс гадна 70%-д сонсголын бэрхшээл, 40%-д харааны бэрхшээл хавсарч илэрдэг. Эдгээр хүүхдүүд нь дуулгавартай, бусадтай харилцаанд хялбар ордог, томчуудыг дуурайх чадвар нь сайн хөгжсөн байдаг. Орчин үед Дауны өвчтэй хүүхдийг сэтгэл зүйн үүднээс маш нарийн судалсны үндсэн дээр сэргээн засах ажлыг оновчтой зохион байгуулснаар нийгэм, хамт олны дотор дасан зохицож, биеэ авч явах чадварыг

хөгжүүлэх боломжийг олгож байна. Харамсалтай нь олон эцэг эхчүүд, цаашлаад мэргэжилтнүүд хүртэл энэ өвчин хүүхдийг оюун ухааны хувьд хөгжүүлэх боломжгүй мэтээр ханддаг.

 

Маршаллын синдром- Энэ нь хүүхдэд нэг настайгаас нь эхлэн хол зайтай нүд, жижиг

богино хамар, онгорхой ам, хөнхөр дух, нүдний алим нь урагш төвийсөн, холын хараа муу

зэрэг нийтлэг төрх илэрдэг. Мөн бага насанд нь мэдрэлийн гаралтай сонсголын алдагдал,

хэл ярианы хоцрогдол ажиглагдаж эхэлдэг. Цаашлаад хүүхдийн нүдэнд цагаан унах,

нүдний даралт үүсэх, торлог, эвэрлэг салах магадлал их байдаг. Эдгээр хүүхэд нь бусдаас

намхан нуруутай, нуруу болон аарцагны ясны эмгэг хөгжлөөр бусдаас ялгагддаг байна.

Ихэнх тохиолдолд сонсголын бэрхшээл нь бага насанд нь, харааны бэрхшээл нь 10

наснаас хойш илэрсэн байна. Мөн сонсголын алдагдал бага байсан ч хэл яриа нь хожуу

хөгждөгөөрөө онцлогтой.

 

Вильдерванкийн синдром- Энэ нь хүзүү, хараа, сонсголын давхар согог юм. Энэ

өвчин нь ихэвчлэн охидуудад тохиолддог бөгөөд төрөлхийн нуруу, хүзүүний эмгэг нь

нүдний солир /15-20%/, дүлийрэлтэй /11%/ хавсарч илэрдэг.

 

Хөлний том шилбэ яс байхгүй болон төрөлхийн сонсголын алдагдал - Энэ нь хүүхэд төрөхдөө нэг болон хоёр хөлний шилбэний том ясгүй юмуу жижиг яс нь муруйсан,энэ нь төрөлхийн сонсголын хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хавсарч илэрдэг. /дүлийрэл/

 CHARGE синдром- Энэ бэрхшээлээр оношлогдсон хүүхдэд хөгжлийн маш олон эмгэг

согогууд хавсарч илэрдэг. Үүнд: зовхи, нүдний эд эсийн гэмтэл, зүрх-судасны үйл

ажиллагааны хөнгөн өөрчлөлт болон зүрхний төрөлхийн гажиг, хамрын нүх нарийссан

буюу нүх нь битүүрснээс амьсгалах, хөхөх, залгих үйл ажиллагааны хүндрэл үүссэн /энэ

нь хүүхдийг үхэлд хүргэх буюу бага насанд нь хатгалгаа тусах шалтгаан болдог/, биеийн

жин, өсөлт хоцорсон, бэлгийн эрхтний дутуу хөгжил /гадар үзлэгээр эрэгтэй хүүхдэд шууд

илэрдэг/, сонсголын бэрхшээл буюу гадар чихний гаж хөгжил /чихний дэлбээ хэт том,

жижиг, дэлдэн, хөгжөөгүй, суваг нарийссан гэх мэт/, дунд болон дотор чихний эмгэг,

үрэвслүүд зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Зарим тохиолдолд дээрх шинж тэмдгүүд дээр

хүүхдийн тэнцвэр алдагдах, нүүрний булчингийн саажилт, зан төлөвийн өөрчлөлтүүд

ажиглагддаг.

Норри өвчин- Энэ нь төрөлхийн хараагүй, ихэнх хүүхдэд оюун ухааны хомсдол болон

сонсголын хүнд хэлбэрийн алдагдал хавсарч илэрдэг.

 

Ãàäíû õ¿÷èí ç¿éëèéí íºëººãººð ¿¿ññýí õºãæëèéí äàâõàð áýðõøýýë¿¿ä:

Õºãæëèéí äàâõàð áýðõøýýë ¿¿ññýí áàñ íýãýí òºðëèéí, øàëòãààí íü õ¿¿õýä ýõèéí õýâëèéä áàéõäàà áóþó òºðºõ人, òºðñíèé äàðàà ÿìàðâàà íýãýí õàëäâàðò ºâ÷íººð ºâäºõ, õîðäîõ, ãýìòýë àâàõ ÿâäàë þì.

ü  Äóòóó òºðºëò / 7 ñàðààñ äîîø òýýëò /

ü  Ðåòèíîöàòèÿ / 7 ñàðààñ äîîø òýýñýí äóòóó òºðºëòèéí /

ü  Ýõèéí õýâëèé äýõ óëààíóóä ºâ÷èí

ü  Òºðºëõèéí öèòîìåãàëîâèðóñûí õàëäâàð

ü  Ìåíèíãèò áà ìåíèíãîýíöåôàëèò

 

Давхар бэрхшээлтэй болон цаашид бэрхшээл үүсэх өндөр эрсдэлтэй бүлэгт дараах

хүүхдүүд хамрагдана:

 

1. Тодорхой нэгэн өвчний хүндрэлийн улмаас үүссэн төв мэдрэлийн систем,

     хараа, сонсгол, хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүд

2. Төрөлхийн, дотор эрхтний ямарваа нэгэн согогтой хүүхдүүд

3. Дутуу төрсөн хүүхдүүд /7 сараас доош/

4. Жирэмсэн үедээ улаанууд, томуу, цитомегаловирус зэрэг халдварт өвчнөөр

    өвдсөн эхээс төрсөн хүүхдүүд

Like | Нийтэлсэн : **no name | Уншсан (819) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл